Тавтай морил

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглуулах төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, экологийн боловсрол хүмүүжил олгоход оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

* Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглуулах.

* Байгалийн нөхөн сэргээлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх. 

* Байгалийн баялгийн төлөв байдалд мониторинг судалгаа хийж тодорхойлох шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад технологийн хяналт тавих. 

* Байгаль орчны бохирдолтыг бууруулж хүний амьдрах эрүүл орчныг бүрдүүлэх.

* Байгаль хамгаалах үйлсэд иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх. 

* Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх.

* Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэдийн нөхөрлөлд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах

* Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих.

             tvvhen zamnal

Түүхэн замнал

*1987 он-Байгаль хамгаалах газар

- Байгаль хамгаалал, төрийн хяналт (Байгаль орчны хяналтын улсын байцаагчид)

- Ойн аж ахуй

-Ус цаг уурын товчоо

*1990 он- Байгаль орчны хяналтын газар

- Байгаль орчны төрийн хяналт (Байгаль орчны хяналтын улсын байцаагчид)

- УЦУ товчоо

- БОШ –ний лаборатори

*1993 он-Аймгийн Засаг даргын тамгын газрын салбар нэгж

*1996 он-Байгаль орчин, газрын харилцааны алба

-Байгаль орчны төрийн хяналт (Байгаль орчны хяналтын улсын байцаагчид)

*1997 он-Байгаль хамгаалах газар

- Байгаль орчны төрийн хяналт (Байгаль орчны хяналтын улсын байцаагчид)

- УЦУ товчоо

- БОШ –ний лаборатори

- Мод үржүүлгийн газар

*2000 он-Байгаль орчны алба

- Байгаль орчны төрийн хяналт салж (Мэргэжлийн хяналтын газар руу шилжсэн)

- Мод үржүүлгийн газар

*2009 он-Байгаль орчин, аялал жуулчлалын газар

- Мод үржүүлгийн газар

*2013 он-Байгаль орчны газар

-Сум дундын ойн анги

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

                           gazriin darga

Байгаль орчны газрын дарга Х.Машбат

                           mergejiltengvvd

Мэргэжилтнүүд

- Байгаль орчны салбарын бодлого, хяналт шалгалт, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

- Газар, газрын хэвлий түүний баялаг, усны нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт, ТББ-ын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

- Агаар, хог хаягдал, химийн бодис, байгалийн гамшиг, БОНБҮ хариуцсан мэргэжилтэн

- Ой, ургамал, цөлжилт, биологийн төрөл зүйл, сумдын байгаль орчны асуудал, хотын ногоон байгууламжийг хариуцсан

мэргэжилтэн

                           hamgaalagchid

Байгаль хамгаалагчид

- Баян-Өндөр, Жаргалант сумдын байгаль хамгаалагчид

- Ойн нөхөрлөлүүд

- Идэвхитэн байгаль хамгаалагчид

                        uilchilgee

Үйлчилгээний ажилчид

- Эдийн засагч ня-бо

- Бичиг хэрэг, архивч

- Жолооч

- Үйлчлэгч

Амжилт ололт

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааг ханган биелүүлэх үйлсэд өндөр идэвхи гарган, байгаль орчныг хамгаалах ажилд нутгийн иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлж ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг үр дүнтэй зохион байгуулан

* 2006 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр ТЭРГҮҮН байр

* 2008 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр ТЭРГҮҮН байр

* 2009 онд Аймгийн “ШИЛДЭГ ТҮНШЛЭГЧ” байгууллагаар

* 2010 онд Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр II байр

* 2012 онд БОНХЯ-ын 2012 оны салбарын ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙГУУЛЛАГА-аар, Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр III байр

* 2013 он БОНХЯ-с заралсан болзолт уралдаанд түрүүлж шилдэг аймаг, Аймгийн Засаг Даргын дэргэдэх газар хэлтэс , албад, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр ТЭРГҮҮН байраар тус тус шалгарч амжилттай ажиллаж байна.

 

Хаяг: Орхон аймаг Захиргааны II байр Утас-Факс: 70350872 Вэб сайт: Baigaliorchin-erd.mn